Л.Энх-Амгалан: МҮИС-иас уучлалт гуйхгүй, би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ

Өнөөдөр МҮИС-иас БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг нэр хүндэд халдсан, уучлалт гуйхыг шаардаж, шүүхэд өгнө хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн байр сууриа илэрхийллээ. 
Тэрээр МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, г эмт х эргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр монгол түмний өмч. Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хyлгaй хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй гэсэн юм.

УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуулийн төсөлд хувийн сургууль Монголын үндэсний нэр авахыг хориглосон заалтыг тусгасан талаар Л.Энх-Амгалан сайд мэдээлсэн. Уг хуулийн төслийг УИХ энэ намрын чуулганаар хэлэлцэх юм. 

error: Content is protected !!