Загварын салбараас кино урлагт ypвaсан Үнэг Цоомоо

Хар сувдны нууц 1 болон 2 уран сайхны кинонд үзэсгэлэнт үнэг Цоомоо,бүтэлгүй Ганбаа, дүлий Чинбаа, генерал Батаа нарын хар сувдны төлөөх эцэс төгсгөлгүй өрсөлдөөн алс холын Вьетнамд өрнөж буй кинонд тэрээр тоглосон. Энэхүү уран бүтээлээрээ үзэгч олонд чамгүй танигдах болсон

Монгол модель агентлагийн загвар өмсөгч М.Намуунцэцэг нь Загвар өмсөгчийн ажлаа хийхийн сацуугаар кино урлагт хүчтэйхэн орж ирээд байгаа. Тэрбээр мөн Бүхнээс дээгүүр УСК-д тоглосон билээ.

Бүжгийн урлагт өөрийн бие сэтгэлээ зориулах залуусын тухай өгүүлэх энэхүү кинонд Намуунцэцэг гол дүрийн залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон DJ эмэгтэйн дүрийг бүтээсэн.

Загварийн талбарыг кино урлагтай хослуулан хөдөлмөр зүтгэлээ амжилтаараа өнгөлж яваа түүний дараагийн уран бүтээл нь өнгөрсөн хавар дэлгэцнээ гарсан НИЙСЛЭЛ ХҮҮХЭН олон ангит кино юм.

Хөдөөний айлын эгэл жирийн залуухан бүсгүйн дүрийг бүтээж загварын салбараасаа нэгэнт хөндийрсөн тэрбээр кино урлагт нэгэнт орж НИЙСЛЭЛ ХҮҮХЭН 2 киногоороо тун удахгүй үзэгч олонтой уулзах бололтой.

error: Content is protected !!