Жүжигчин Амараагийн хүүхдүүд 22 сая төгрөгийн төлбөртэй сургуульд суралцдаг

Олноо Холливуд Амараа гэгддэг жүжигчин Б.Амарсайхан таван хүүхдийн аав болсон. Гадагшаа уран бүтээлээ гаргахад зориулж туурвих болсон билээ. Түүнд эхнэр Уран нь маш их дэм болдог гэдэг.

Киноны продюсерыг нь эхнэр нь хийчихдэг. Өдгөө таван хүүхдийн ээж болсон тэрбээр ажлаа ч орхигдуулдаггүй нэгэн аж.

Хосуудын хүү нь энэ жил сургуулийн босго алхсан. Эгчтэйгээ хамтдаа Хүмүүн сургуульд суралцаж буй гэнэ. Хүүгийнх нь нэг жилийн сургалтын төлбөр нь 22 сая төгрөг.

Ямартай ч Холливуд Амараа Монголдоо өндөр үнэтэй жүжигчинд тооцогддог гэсэн дээ хүүхдүүдээ төлбөр үнэтэй сургуульд оруулжээ. Хүүхдүүдийнх нь сургууль Зайсанд байрлалтай монголын баячуудаас гадна сурах хүсэл эрмэлзлэлээр дүүрэн авьяас билигтэй жирийн айлын хүүхдүүдэд тэтгэлэг олгодог сургууль гэнэ шүү.

error: Content is protected !!