Жүжигчин Ундармаа 47 насны төрсөн өдрөөрөө шинэ киноны зураг авалтаа эхэлжээ

Шинэ үе продакшн-с олноо илүү танигдсан U FILM продакшны захирал болтолоо өөрийгөө хөгжүүлсэн жүжигчин Г.Ундармаа жүжигчний ажлынхаа хажуугаар буяны үйлст сэтгэл зүрхээ зориулж явдаг нэгэн.

Жүжигчин Г.Ундармаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд тэрбээр өнөөдөр 47 нас хүрч байгаа юм. Түүний хувьд одоогоос дөчин долоон жилийн өмнө Говь –Алтай аймгийн Есөнбулаг суманд хорвоод мэндэлжээ. Г.Ундармаагийн ээж нь Алтай чуулгын бүжигчин байсан болохоор Г.Ундармаа урлагт дуртай болж, урлагийн замд эргэлт буцалтгүй орсон гэдэг.

1992 онд СУИС-ийг төгсөөд Эрдэнэт хотын театраас ажил амьдралын гараагаа эхэлснээс хойш урлагт үнэнчээр зүтгэж яваа жүжигчин Г.Ундармаадаа төрсөн өдрийн мэндийг хүргэж, урлагийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Энэ баярт өдрөөрөө тэрбээр шинэ бүтээл болох УЛААН ЦЭЦЭГ киноны зурагт авалт эхэлсэн талаараа өөрийн дагагч нартаа дуулгажээ.

Энэ талаараа ярихдаа, МЭХ- ны Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо захиалгаар төр нийгмийн зүтгэлтэн С.Удвал ахайтаны тухай. Улаан цэцэг МУСК-ны зураг авалт өнөөдөр эхэлж байна. Алчуур зүүх дуртай дэгжин эмэгтэй байсан. Манай баг улаан алчуураар жигдэрлээ. Эмэгтэйчүүдийн манлайлал, инээмсэглэлийг үргэлж дэмжинэ. U FILM Уран Бүтээлийн Нэгдэл хэмээсэн юм.

error: Content is protected !!