Найруулагч Б.Тамир болон түүний ихэр Б.Сүндэръяагийн төрсөн өдөр тохиож байна – ИХРҮҮДЭД НЭР ӨГСӨН ТҮҮХ

Фантастик продакшны захирал Б.Тамирыг драмын театрын тайзнаас таньдаг болсон. Харин өдгөө тэрбээр өөрийнхээ хэд хэдэн уран бүтээлийг үзэгчдэд хүргээд чамгүй өндөр үнэлгээг авч буй. Орчин цагийн залууст зориулсан тэрхүү контентыг маш их мэдэрч хийж байгаа цор ганц залуу найруулагч гэхэд болно.

Б.Тамир гэртээ бол хоол хийхдээ, массаж хийхдээ сайн нэгэн гэдгээ хуучилж байсан. Энэ талаараа, хүүхдүүдтэй тоглох дуртай. Намайг бага байхад аав ээж маань байнга л урлагийн бригадаар хөдөө явчихдаг байлаа.

Тухайн үед үр хүүхдэдээ цаг гаргах, анхаарахад хэцүү цаг байсан болов уу. Харин би охинтойгоо ярилцаж дотоод ертөнцийг нь танихыг эрмэлздэг. Өөрөөр нь их яриулдаг, юм хийлгүүлдэг сайн аавын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Найруулагч Тамирын хувьд ихэр бөгөөд тэдний талаар аав нь буюу жүжигчин О.Бат Өлзий тэдний 33 насны төрсөн өдрөөр доорх дурсамжийг бичиж байжээ.

Эхнэр маань бие давхар болж бид хоёр бөөн баяр боллоо. Удалгүй гурван сар гарантай байхад нь УДЭТ-ын хаврын бригад баруун аймгуудаар явах болж, эхнэрийг маань жирэмсэн нь хамаагүй Тайзан дээр гарахдаа гэдсээ жиBчиртэл сайн боогоод гар! гэсэн тушаалтай явлаа. Тэр бригадаар явсан бүх хүмүүс эхнэрт минь анхаарал тавьж ялангуяа Монгол Улсын гавьяат жүжигчин С.Сэлэнгэ эгч (тaлийгaaч) маань төрсөн охин шигээ бөөцийлж явсныг эхнэр дурсан ярьдаг юм.

Сарын бригадаар сайн явж ирлээ эхнэр минь. Харин намар тулгар гэдэстэй төрөх нь өнөө маргаашгүй болсон үед манай театр говийн аймгуудаар бригад гарах боллоо. Би И.Нямгаваа найруулагчаас

-Эхнэр маань төрөх дөхсөн учраас энэ бригадаас үлдэх чөлөө өгөөч гэж хүслээ.

И.Нямгаваа Чи төрөхөд нь хажууд нь байж байгаад дүлж өгөх юм уу?

О.Бат-Өлзий Үгүй дээ, би аав болох гэж байна, хажууд нь баймаар байна

И.Нямгаваа Улсын ажил, цалин авч байгаа бол ажлаа л хий!

Ингээд говь руу бригадаар марш. Очсон сум болгоны холбооноос утсаар холбогдож явлаа. Долоо хоногийн дараа Төв аймгийн Баянжаргалан сумын холбоон дээр очоод нэгдүгээр төрөхтэй холбогдлоо.

О.Бат-Өлзий – С.Сарантуяа нэртэй хүн төрсөн үү?

Сувилагч – Жүжигчин С.Сарантуяа юу?

О.Бат-Өлзий – Тийм ээ

Сувилагч чимээгүй болчихлоо, миний дотор пaлхийгээд явчихлаа. Хэсэг хугацааны дараа
Сувилагч – Байна уу. Танай хүн төрсөн. ихэр хүү, охин төрүүлсэн.

Би хэсэг үxмэл пауз авч ам хагас ангайсан байдалтай манaрав.

О.Бат-Өлзий – Хүү охин хоёр оо…. гээд утсаа таслаад утасны путекнээс үсрэн гараад
Би хүү, охинтой болчихлоо… гээд орилоход сумын холбоонд байсан танихгүй хэдэн хүн надад баяр хүргэж билээ. Тэр чигээрээ гүйсээр сумын клубд очиж жүжигчиддээ дуулгаж бөөн баяр хөөр боллоо. Гэтэл манайхан Сайнаагийн (С.Сарантуяа) биеийг асууж байна.
О.Бат-Өлзий – Асуусангүй, мартчихжээ гэхэд.

Жүжигчин Г.Дашхүү ах T э нэг мaл минь ээжийнх нь биeийг асуугаач! гээд намайг нэг сайн aмбаардаад xөөлөө, би буцаад холбоо руу гүйж билээ. Миний өг3өгнөөс yтаа уyгиж байсан байхаа. Холбоонд очиж төрөх рүү залгуултал нөгөө сувилагч авч байна.
Сувилагч Чи эхнэрийнхээ биeийг асуулгүй утсаа тасалчих юм аа. Эхнэр чинь сайн байгаа. Чамд үг хэлүүлсэн. Ирэхдээ хүүхдүүддээ нэр бодож ирээрэй гэсэн шүү гэлээ.

Намрын бригад бууж эхнэртээ хонины шинэ махтай театрын өмнө шөнө буулаа.
Жүжигчин Ч.Авирмэд ах Дүү минь нялх хүүхдэд шөнө нойтон махтай очдоггүй юм гэлээ. Би театрын жижүүрт махаа орхиод гэрлүүгээ жирийлэглээ.

Хадмын жижиг өрөөнд бид амьдардаг байлаа. Хаалгаа зөөлөн онгойлгон орвол нялх хүүхдийн анхилуун үнэр ханхийж ээж ихрүүд тайван унтаж байлаа. Ихрүүдийг маань ээжийнхээ нялхдаа өсөж бойжсон модон орон дээр зөрүүлдүүлээд өлгийдөн унтуулсан байлаа.

Эхнэр маань эх хүний хүнд ачааг үүрч, эцэг нь болсон ханийгаа том бэлэгтэй угтан амар тайван нойрсож байхыг хараад хичээн ихээр хайрласан гээч (үг дутав).

Тэр үед манай театрт Д.Гармаа гуайн зохиол Эрх гүнж хүүхдийн жүжиг тоглож байлаа. Жүжгийн гол дүр хааны гүнж Сүндэръяагийн нэрийг охиндоо өгч, халхын хамгийн тунгалаг устай Тамирын голын нэрийг хүүдээ өгсөн юм.

Энэ бол 33 жилийн өмнөх есдүгээр сарын 16 байлаа. /2019 он/

error: Content is protected !!