Т.Дэлгэрмөрөн: Хонгорхон үрийг минь хорвоод мэндлүүлж төрсөн ээжид нь баярлалаа

Дуучин Т.Дэлгэрмөрөн гурван охин үрийн эцэг билээ. Түүний бага хоёр охин нь хоёр дахь гэргий Анандатай нь хамт амьдардаг бол тэрбээр гэр бүлийн маргааны улмаас одоогоор том охин Зөөлөнсийтэйгээ хамт байгаа.

Өнөөдөр түүний бага охин Д.Сорголчин нэг ой хүрч байгаа бөгөөд тэрбээр үрдээ зориулан өөрийн сэтгэлийн үгээ цахим хуудастаа ийн бичжээ.

Үр минь үр минь , өөдөсхөн жаахан Бөбөөхэй үр минь , чи бид хоёрт хэн хүнээс илүү сайхан дурсамж олон бий.

Ээжээсээ мэндлээд энэрэлт хорвоог мэдэрч байхад чинь аав нь анх удаа нүдэнд чинь тос түрхэж үнэрлэсэн хамгийн эхний хүн.

Халуун ам бүлийнхээ сор нь байг хэмээн ерөөж , гол нь болж эвлүүлсэн аав ээж хоёрынхоо хайраас ургасан хүчирхэг чин төрөлтөн болохоор Д.Сорголчин хэмээн аав нь нэр хайрласаан.Миний үр удмын минь тамгатай үргэлжлэл , аав эгч хоёр нь хайртай үрдээ бүхнээс түрүүлж төрсөн өдрийн баярын мэнд хүргэж байна.

Аав эгч хоёр нь хамтдаа байхыг хичээсээн.Тийм болохоор аав эгч хоёр нь эрүүл энх , улам мундаг хүчтэй амьдарвал миний үрс биднийгээ гэх цаг ирнэ ээ.

Хонгорхон үрийг минь хорвоод мэндлүүлж төрсөн ээжид нь баярлалаа.Төрсөн өдрийнхөө баярыг сайхан тэмдэглэн өнгөрүүлцгээгээрэй.

Мэдээж аавынх нь бэлэг бол хадгаламж.Насанд хүртэл нь өвлүүлэн өсгөх үржүүлэх ирээдүй , амьдралын баталгаа.

error: Content is protected !!