Oxинтойгоо хaмт биe ypлaдаг Угалзцэцэг

Бодибилдингийн спортын Олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн охин ээжийнхээ адил мэргэжлийн тамирчин болохоор сэтгэл шулууджээ.

Тэрбээр 24 нас хүрч байгаа бөгөөд АШУҮИС-ийг төгссөн байна. Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг өөрийн цахим хуудаснаа энэ талаар Охин маань удахгүй 24 нас хүрнэ.

Ээжтэйгээ Олон улсын хоёр тэмцээнд хамт явж, Дэлхийн аваргаас Junior буюу залуучуудын Бикини ангилалд хүрэл, Хятадад болсон Олон улсын тэмцээнээс хүрэл, Улсын аваргын залуучуудад алт, Оюутны аваргын мөнгө, IFBBProQualifierMongolia тэмцээний хүрэл гээд чамгүй олон медалийг хүртсэн.

Намайг дөрвөн цаг бэлтгэл хийвэл таван цаг бэлтгэл хийдэг. Нэг килограмм хасвал 1,5 килограмм хасдаг. Түүнд минь шаргуу, хөдөлмөрч зан бий. Удахгүй 24 нас хүрч насанд хүрэгчдийн Бикини ангилалд өрсөлдөх болно.

Хамгийн төгс, үзэсгэлэнтэй, мятаршгүй “Бикини” моделийн тамирчин болно гэдэгт итгэдэг хэмээн бичжээ.Түүний охиныг Мөнгөнбаярын Мойлоо гэдэг.

Фитнес спортоор хичээллээд дөрвөн жил болж байгаа ба Бикини ангилалд -60 буюу 160см-аас доош ангилалд өрсөлддөг байна.Өнгөрсөн жил Тайландaд болсон Бодибилдинг, фитнесийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий Women’s Model bikini төрөлд хүрэл медаль хүртжээ.

Мөн 2019 онд 28 дахь удаагийн Бодибилдинг фитнесийн УАШТ-ий алтан меделийн эзэн болж байжээ. Ингээд 40 нас хэдий гарсан ч үе тэнгийнхэн дундаа үлгэр дуурайлал болсон үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн зургаас хүргэж байна.

error: Content is protected !!