Жүжигчин Золоо залуухан найз залуугаасаа бөгж авч үргэлж хамтдаа явах болжээ

Шүрэн бугуйвч киноны Намуунаагийн дүрээр кино сонирхогчдын танил болсон жүжигчин Золзаяа эpх челөөг эрхэмлэдэг бүсгүй.

Жүжигчин Бат-Өлзий, Сарантуяа нарын бэр байхдаа ч эpх челөөгөө давуулан э.дэлдэг байсан. Aвааль нөхрөөсөө с.алж охиноо өөр дээрээ авч үлдсэн Золоогийн талаар янз бүрийн л мэдээлэл гардаг.

Б.Тамираас с.алснаас хойш хэд хэдэн залуутай нэр холбогдож явсан ч, яг үерхэж дoтноссон нь тоотой гэдгийг өөрөө хэлдэг.

Сүүлийн хэдэн жил нам гүм амьдрах болсон тэрээр дуучин Roockie -тэй хамт авхуулсан зургаа сошиалд нийтэлсэн нь олон хүний анхаарлыг татаад байсан юм.

Сошиал хэрэглэгчдийн зүгээс тэд үнэхээр зүгээр найзууд гэж үү? гэсэн асуултыг өөр хоорондоо тавиx болсон.Үүнийг батлаж залуу хосууд дoтно байгаа зургаа сторидоо хийсэнээр тэд хосууд болсоноо зарлалаа.

Үүнээс хойш сошиал орчиндоо үргэлж хамтдаа байж, залуухан найз залуу нь Золоод хос пүүз зэргийг бэлэглэж буйгаа ч цахим хуудастаа оруулан гал халуун хайрын романс үргэлжилж байгаагаа харуулсаар байгаа.

Түүнчлэн реппер Roockie өөрийн цахим хуудаснаа Сонголт хийхэд тусаллаа, баярлалаа хэмээн бөгжний постолсноор тэд сүй тавьсан гэдгээ илтгэж буй мэт. Харин үүнээс үүдэн тэднийг тун удахгүй хуримаа хийх үү гэсэн явган яриа сошиалаар тараад байна.

Roockie буюу Мөнхбаганы хувьд Монголын хип-хоп урлагийн шинэ залуу үеийн төлөөлөл болж өөрийн бүтээлүүдээрээ залууст хэдийн танигдсан нэгэн билээ. Ингээд түүний нэгэн яриаг товчлон хүргэж байна.

-Анх энэ урсгалаар уран бүтээлээ хийж эхэлж байхад хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ. Одоо хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн үү?

-Анх бол х.эцүү байсан. Сэтгэгдлүүдийн 100-гаас 80 хувь нь с.өрөг хандлагатай, 20 хувь нь л энэ хөгжмийг таалдаг хүмүүсийн эгнээнд орох ч юм уу. Харин одоо бол гайгүй болсон. Хүлээн авч сонсож буй хүмүүсийн 80 орчим хувь нь зөвшөөрдөг болсон. Дээрээс нь бид нараас хоёр дээшээ үеийн репперүүд ч гэсэн хүлээн зөвшөөрдөг болсон гэж ойлгож байгаа.

-Багадаа ямархуу хүүхэд байсан бэ. Багаасаа урлагт сонирхолтой байсан уу?

-Багаасаа л сонирхолтой байсан. Эгч ах нар хип-хоп их сонсдог байсан. Тэгээд л тэд нар дээр очиж хип-хоп сонсдог байлаа. Миний аав надад Майкл Жексоны CD-ийг авч өгдөг байсан. Тэгээд CD тоглуулагч дээр тоглуулж, клипийг нь үздэг байсан. Майкл Жексон, Крис Браун зэргийг дуурайгаад л. Гэхдээ ер нь эргээд харахад монгол дуу бага сонссон байна лээ. Аав маань ерөөсөө монгол дуу сонсдоггүй байсан л даа. Итали дуунууд сонсдог, дээрэээс нь аав ээж хоёулаа гитар тоглодог байсан. Тийм болохоор хөгжимтэй ойр өссөн.

-Дууны үг бичих санаа хэрхэн орж ирдэг вэ?

-Цэвэрхэн орчинд байхдаа эсвэл байгаа орчноо гялс цэвэрлэчхээд тав тухтай орчинд байж байхдаа л юунд ч с.атаарахгүй байдаг. Т.амхи т.атаад бүтэн нэг өдөр суух үе ч гардаг. Бүр хайрцаг т.амхиа дуусгасан байдаг.

-Залуу репперүүдийн хувьд уран бүтээлээ гаргахад тулгардаг хамгийн том б.эрхшээл нь юу байдаг вэ?

-Мэдээж спонсор. Эсвэл бид нараас дээд үеийн, урлагийн дээд түвшнийхэн гэх юм уу, тэд нар залуу уран бүтээлчдийг жаахан түлхэх асуудал гардаг. Үе тэнгийн залуучууд бас юм хийдэг хүмүүсээ хүлээн з.өвшөөрөхгүй байх асуудал ч гарна. Сэтгэл санааны хувьд тиймэрхүү онцгүй зүйлс их тохиолддог. Гэхдээ түүнийгээ зүгээр өнгөрөөж сурсан.

-Ямар уран бүтээлчээс урам зориг авдаг вэ?

-Камертон хамтлагийн Болд ах. Ер нь хамтарч дуу хийнэ гэсэн бодолтой байдаг.

-Өөрийн чинь тухай хүмүүсийн мэдэхгүй сонирхолтой зүйлсээс хуваалцаач?

-Хар зураг зурдаг байсан. Бас нэг удаа арван жилийн зун эгчийнхээ ажил дээр ажиллаад цалингаа авчхаад шинэ хувцас авахаар 3,4-р хороололд явж байгаад түрийвчээ х.улгайд алдаж байсан. Тэр үед би их г.омдсон. Тэгээд одоо би хороололд дургүй.

error: Content is protected !!