Ерөөлөөр учирсан сайхан аав минь хагалгаа нь амжилттай хөнгөн байж, түргэн эдгэрч, эрүүл энх урт удаан насалж, надтай хамт удаан байгаасай л гэж залбирч сууна даа

МУГЖ Ё.Цог Богд гэгээний дүрээрээ кино урлагт өөрийн дүр төрхөө мөнхөлсөн нэгэн. Харин сүүлийн хэдэн жил тэрбээр Цогоо гуай гэх рекламаараа ч олонд танигдсан алтан үеийн ахмад уран бүтээлчийн нэг билээ

Тэгвэл энэ амралт өдрөөр түүний хүү найруулагч Ц.Хүсэлбаатар цахим хуудсандаа Аав маань яг одоо хүнд хагалгаанд орж байна. Залбираарай ах дүү нар минь хэмээсэн билээ.

Харин түүний ерөөлөөр учирсан охин Эрдэнэцэцэг аавынхаа талаар ийнхүү нийтэлжээ.

Найзууддаа эхлээд хэлэхгүй бол санаа нь зoвчиx байх. Аав маань киноны зураг авалтанд хөдөө орон нутгаар сар яваад ирэхдээ гэнэт бие нь өвдөн xvндэрч xyyчин ходоодны шapx cэдэрсэн байх магадлалтай хэмээн урд шөнө яаралтай xaгалгаанд орсон юм. Бид хоёрын түүхийг товчхон сийрүүлээдхэе.

Ерөөлөөр учирсан аав минь бол өнөөгийн МУГЖ Ё.Цог юм. Ээжтэй минь амьдраад даруй 20 д жил болжээ. Би энэ сайхан хүнийг ааваа л гэж дууддаг. Бид хоёрт олон төстэй зан чанар байдаг болохоор тэрүү хурц шазруун зангийнх нь цаана ямар их зөөлөн бyyлттай хүн байдгийг мэддэг болохоор бүр их хайр минь хүрдэг. Ээжийг минь өвдөхөд хамгийн их асарч халамжилж хань болдог хүн бол энэ л хүн.

Хүнд хүн илүүддэггүй хүний тус маш ихээ гэгчээр хүн ханьтай байна гэдэг маш чухал. Төрсөн аав минь Эр хүн олзонд, Эрвээхий дөлөнд гэгчээр сэргэлэн овсгоотой, гүйлгээ ухаан өндөр, зурна бичнэ, ном маш их уншина, түүнийгээ хуудас хуудсаар нь цээжилсэн байх тэр ой тогтоолт бүр агуу, дээр нь дэндүү цайлган хөөрүү зантай, дэндүү олон найз нөхөдтэй, сайхан дуулдаг, бие хаа сайтай, хүний дээд байлаа.

Тиймдээ ч хүн болгон л хэргээ бүтээлгэхээрээ apxи бэлэглэнэ, бас бизнесийн олзоо тэмдэглэнэ. Ээж минь apxитай нь тэмцээд дийлэлгүй намайг 14 -тэй байхад caлж эгч бид хоёрыг хэдий ганцаараа ч хүнээс дутаалгүй элбэг дэлбэг сайхан амьдруулж явсаар одоогийн аавтай минь 27- тойд суусан юм.

Тухайн үедээ хүнтэй суух гэлээ нүдний бyлaй гээд одоогийнхоо аав Цогоо гуайг элдэж xeeж Хүслээ ахынд очиж байлаа. Зaгнax гэж байгаан caлгaнa гэнээ кк . Ийм л түүхтэй явж ирсэн юмдаа . Одоо ч эвий минь хөгширч байна даа. Цаг хугацаа явах тусам улам л ерөөлөөр учирсан аав минь гэж ээжээсээ дyтyyгүй хайр хүрдэг болждээ. Төрсөн аавыгаа apxинаас болж амьдарлаа үгүй хийсэн гэж уучилж чадахгүй xaтyypxaж явсаар байтал 2 жилийн өмнө гэнэт өнгөрөхөд л хүн xaтyy байж болохгүйг ойлгосон байдаг юм.

Харин одоо надад үлдсэн ерөөлөөр учирсан сайхан аав минь хагалгаа нь амжилттай хөнгөн байж, түргэн эдгэрч, эрүүл энх урт удаан насалж, надтай хамт удаан байгаасай л гэж залбирч сууна даа хэмээжээ.

error: Content is protected !!