Дуучин С.Наран: Би хүнтэй сууx зaяанд төpөөгүй болoлтой

Монголын рок попын шилдэг дива нарын нэг бол дуучин С.Наран одоо хүртэл ганц бие яваа. Сайн дуучин С.Наран жүжигчин мэргэжилтэй, сайхан бүжиглэдэг. Тиймээс Ододтой бүжиглэе шоуны шүүгчээр уригдаж ажилласан билээ.

Дуучин С.Наран Бээжинд таван жил суралцсан бөгөөд тэр үедээ нүд хөмсөг болсон сайхан араб залуутай хоёр жил хамт амьдарснаа дурсан ярьсан байдаг. Дуучин С.Наран хэдэн жилийн өмнө Чөлөөт эмэгтэйчүүд нэвтрүүлэгт уригдан оролцож, хувийнхаа амьдралын талаар ярьсан юм.

Нэвтрүүлгийн үеэр одоо хүртэл ганц бие явж ирсэн учраа тайлагнажээ. Тэрээр Хүн бүр учрах ёстой хүнтэйгээ учирдаг. Гэтэл учрахгүй зaяанд төрсөн хүн гэж байдаг юм байна. Тэгэхээр би хүнтэй суух зaяанд нь төpөөгүй л юм байна. Би тэр хүнээс энерги, урам авдаг, миний бодсон, миний хүсдэг тэр төрлийн хүн одоо болтол тааралдахгүй л байна. Би үнэхээрийн сайн найз залуутай байсан л даа.

Гэхдээ бас л дутуу. Надад уран бүтээлээ хийх цаг хэрэгтэй байсан. Магадгүй хэн нэгэн хамт хажууд нь байж юмаа хийдэг төрлийн хүмүүс байдаг. Би бол үгүй юм шиг байгаа юм. Би ганцаараа маш их юм бодож тунгааж юм хийдэг төрлийн хүн юм.

Тэгэхээр Монголынхоо залуучуудыг г.олоод байгаа юм биш шүү. Надад маш их зөв нөлөөлөл өгөх, хүчтэй хүн тааралдаагүй байна” гэсэн юм. Поп дива С.Наран одоо ч ганцаараа, гэхдээ эрх чөлөөтэй хатагтайн шалгуурт тэнцэх сайхан Монгол залуу гарч ирнэ байхаа.

Ингээд түүний сүүлийн үеийн зургаас хүргэж байна.

error: Content is protected !!