Баас хаталт: 2 ба 3-аас олон хоногоор баас саатан, хатуу төлөвтэй, бага хэмжээгээр, дүлүүлж , дутуу гарах шинжийг баас хатах гэнэ.
Доорхи үзүүлэлт баас хаталтыг илтгэдэг:
• 7 хоногт 2оос цөөн баах
• Баах үед нийт хугацааны 25хувийг дүлэхэд зарцуулах буюу хүчтэй дүлэлтээр баас гадагшлах
• Баас хоргол хэлбэртэй хатуу , хуурай
• Баасны хэмжээ багасах
• Баасны дараа дутуу баасан мэт санагдах

Хэрэглэж болох гурилан бүтээгдэхүүн: хүнсний эслэгээр баялаг бүдүүн ширхэгтэй улаан буудайн гурилаар хийсэн бүтээгдэхүүн , хивэгтэй талх,гурилан боов,жигнэмэг , хар гурил , гурвалжин болон хөц будаа, хөх тариа
• Шөл: өөх тос багатай янз бүрийн махны тунгалаг шөл , загасны шөл, улаан манжингийн шөл , хөц болон амуу будааны шөл , цэцэгт байцааны шөл

• Мах: үхэр, тахиа, загас, чанасан жигнэсэн байдлаар
• Өөх тос: ургамлын тос, оливын тос, цөцгийн тос
• Сүүн бүтээгдэхүүн: шар сүү, тараг
• Ногоо: янз бүрийн хүнсний ногоо, ялангуяа яншуй,гоньд зэрэг навчит ногоо, цэцэгт байцаа, хурган гуа, улаан манжин, шар лууван, улаан лооль, өргөст хэмх, вандуй, байцаа
• Жимс: хар чавга, чангаанз, инжир, чихэрлэг алим, жүрж, усан үзэм

Хязгаарлах бүтээгдэхүүн: Цагаан будаа, нарийн гоймон, дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд, дээд буюу нарийн гурилан талх, кисель, шоколад, халуун цай, кофе, мойл, какао, ээдэм, бяслаг, ээзгий, халуун сүү зэрэг
