Энэ аргыг ЭКО агаар цэвэршүүлэгч гэж хэлж болно. Байгаль эх өөрөө эмч гэдэг дээ. Маш сайн агаар цэвэршүүлэгч болдог нэг арга байна. Хүүхдийн өрөөнд ингэж тавих нь их тохиромжтой. 50 ш боргоцойг нэг өвөл хангалттай хэрэглэнэ гэж байна шүү.

1. 1 өрөөнд 10 борогцой байхад хангалттай.
2. Боргоцойг 1 буцалгаад л авна.
3. Дараа нь усанд 10 минут дэвтээгээд авна.
4. Зурагт харуулсан шиг саванд хийгээд тавиарай.
5. Орой бүр давтана. Ингээд 1 сар хэрэглэж болно.
Мэдээж эрүүл мэндээ бодохын хажуугаар байгаль дэлхийгээ бодоод газарт унасан боргоцойг түүж хэрэглээрэй манайхаан, ер нь боргоцойгоо авахдаа модны мөчирийг тасдаж гэмтээхгүй байхыг анхааруулъя!!!
Жич: Усанд хийсэн боргоцойг хэд хонуулаад уснаас нь гаргаж гүйцэт хатаагаад дахин хэрэглэх юм байна шүү. Усанд нь удаавал үнэр орж муудна. Мөн заавал нарсны гэлтгүй бүх төрлийн боргоцой болдог гэнээ.