Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас
- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Д.Зоригт, Г.Нанзад, Ц.Эрдэнэбилэг,
- Гавьяат багш цолоор Ч.Чанцал, М.Гаамаа, Ц.Гомбо, Ш.Дуламсүрэн, Н.Нямжав, С.Пүрэвжав, Б.Энхбаяр,
- Гавьяат дасгалжуулагч цолоор Н.Дариймаа
- Гавьяат жүжигчин цолоор Х-ТҮЦ продакшны захирал, жүжигчин Н.Онон тус тус хүртээд байна.

Гавьяат жүжигчин цолоор шагнагдсан Х-ТҮЦ продакшны захирал, жүжигчин Н.Онон: Урлагийн салбарт 31 жил зүтгэж, төрд үнэлүүлж байгаадаа баяртай байна. 31 жил урлагийн салбарт ажиллаж байна. Ирэх жил манай Х-ТҮЦ продакшны 25 жилийн ойн баяр тохионо.
