Урлагийнхан тайз нь дээр будаггүй гарна гэдэг тун ховор үзэгдэл. Тэгвэл дуучин Укад юу тохиолдсон юм бол доо. Нүүрний будаггүйгээс гадна үсээ ч олигтой засаагүй байгаа харагдав.

Тэрбээр нэгэн нэртэй сургуулийн 20 жилийн ойн баярт хүрэлцэн ирж дуулсан гэнэ лээ. Үргэлж л стиль имижээ барьж дийлэхгүй хувцасладаг дууч бүсгүйн энэ төрхийг харсан олон хүн алмайрсан бололтой.

Тун чиг нууцлагаар ууган хүүхдээ гадаад төрүүлж удалгүй эх орондоо ирсэн. Укагийн нөхрийг сонжих нэгэн байсан ч тэрбээр тас нууж чадсан юм.

Харин удалгүй олны өмнө ил гарч өдгөө тэд хоёр дахь хүүхдээ хэдийн өлгийдөн авсан. Хаана ч явсан цуг харагдах болсон хосууд харин хүүхдүүдээ ихэд нууцалж буй.
