Нам гүмхэн амьдрах болсон Хулан охинтойгоо

Жүжигчин Б.Хуланг чадварлаг, авъяаслаг, царайлаг жүжигчин хэмээн тодорхойлдог. Багаасаа л урлагийн арга хэмжээнд идэвхитэй  оролцдог байсан бөгөөд 14 настайдаа Монголын анхны фото мисс болж байсан удаатай.

Хамгийн сүүлд Сараана кинонд тоглоод нам гүмхэн амьдрах болсон билээ. Анхны амьдрал нь бүтээгүй тэрбээр охинтой үлдсэн. Түүний охин өдгөө ээжээсээ ч өндөр, хөөрхөн охин болжээ.

Анхны амьдралаасаа хойш нэлээд нухацтай байж үе мултарсан залуутай хоёр дахь амьдралаа зохиож хүүхэдтэй болсон ч дахин бүтээгүй гэдэг. Ямартай ч өдгөө хүүхдүүдээ өсгөөд уран бүтээлээсээ хөндийрөөд буй аж.

error: Content is protected !!