Охидын хайрыг татагч AM-C

Энэ залууг Ганбатын Энхбаяр буюу AM-C гэдэг. Өдгөө 26 настай бөгөөд уран бүтээлийн гараагаа 25-р суваг телевизийн Making The Band реалити нэвтрүүлэгт орж, MixX хамтлаг элссэнээр эхэлсэн юм.

Одоогоос таван жилийн өмнөөс соло уран бүтээлээ хийх болсон билээ. AM-C дебут сингл Habibi-ээ өөрийн найз Siente-тэй хамтран гаргаж, 2018 онд дебут албум Jene Sequa-г долоон дуутай гаргаж залуусын хүртээл болгосон удаатай.

Түүнийг дагагчид нь ихэнхи нь охид байдаг аж. Сошиал хуудастаа зургаа байршуулсан даруйд л зүрхээр булуулдаг тэрбээр ганц бие. Өмнө нь мэргэжил нэгт бүсгүйтэй үерхэж байгад удалгүй салсан.

error: Content is protected !!