Олны танил бүсгүйчүүд хөл хорионд гэртээ

Бүх нийтээрээ хөл хорионд ороод багагүй хугацааг үдлээ. Карантины үед олны танил бүсгүйчүүд гэртээ нэг иймэрхүү.

Жүжигчин Отгоо. Тэрбээр одонгийн хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа. Алдарт ээжид өдрийн 24 цаг багадаж буй. Хүүхдүүдийг асарч тойглоно гэдэг эмэгтэй хүнээс ихээхэн ухаан, цаг шаарддаг ажил. Тэгсэн хэрнээ басхүү хамгийн их аз жаргалыг олж авсан мөч.

Дуучин Ука. Хоёр хүүхдийн ээж. Гэхдээ хэзээ ч хүүхдийнхээ гэрэл зургийг цахимд байршуулж байгаагүй. Ямартай ч тоглолтоо хийж цөм авахаар төлөвлөсөн байсан ч дотооддоо коронавирусийг алдсны улмаас хойшлогдоод гэртээ ийм төрхтэй сууж байна.

Таван охины ээж дуучин Ану. Түүний өдрийн ажил дуусахгүй их гэнэ лээ. Таван охиноо асрахын хажуугаар сайн үйлсийн аянд нэгдээд тун чиг завгүй өнгөрүүлдэг аж. Гэхдээ л тэр олны танил учир үргэлж л гоо сайхандаа анхаарч хөөрхөн төрхийг чухалчилдаг нэгэн.

Анх Хатариш дуугаараа олны танил болж байсан Мино. Түүний хувийн амьдрал бүтэлгүйтсэн ч ганц дайчин ганцаардахгүй гэсэн замналаар яваа. Охиноо олны нүднээс нуудаг ээж. Аргагүй шүү дээ нийгэм хэцүү болсон хойно. Тэрбээр будаггүй төрхөөрөө гангарчээ.

error: Content is protected !!