Загвар өмсөгч Ж.Дамдинцэрэн төрсөн өдрөөрөө багынхаа коршонктой зургаа дэлгэв

2001 онд Гоёл наадмын тайзан дээр анх гарч амьдралаа загвартай холбосон Ж.Дамдинцэрэн. Монгол Модел агентлагт Д.Болормаагийн анхны гарын шавь байсан гэдэг. Түүний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ талаараа тэрбээр,

Төрсөн өдрийн маргааш Улс тунхагласны баяр тохиодог учраас ямар ч өдөр байсан маргааш нь заавал амардаг сайхан байж билээ. Тэгсэн энэ жил бараг бүх л өдөр амралтын өдөр болоод байх шиг байна даа. За тэр яахав… Энэ зургаа харсан чинь эр хүний жаргал эзгүй хээр гэдэг шиг бас л задгай, эрх дураараа, коршонкоо хажуудаа тавьчихсан янзын сууж байсым бишүүдээ… Одоо үеийн хүүхдүүд энийг бараг хоолны сав гэх байх даа. Бидний үед энэ чинь тансаг зэрэглэлийн эд байлаа. Болдог бол буцаад ингээд суух юмсан… Цаг хугацаа гэж!

error: Content is protected !!