17 настай Р.Анхнямыг багш нар нь тарган гэдэг шалтгаанаар шалгалтанд нь унагаах гэж байжээ

Өчигдөр жүжигчин А.Өнөржаргал буюу Өскө оюутан ангийн охинтойгоо авахуулсан гэрэл зургаа дэлгэв. Түүний хамтдаа зургаа авахуулсан охин бол Рагчаагийн Анхням. Тэрбээр зургийн талаар ийн тайлбар хийлээ.

Заа энэ зураг бол манай ангийн Өнөржаргал Арсланбаатар бид хоёрын тайзны ажилд зориулж 1-р курст байхдаа авхуулсан зураг юмаа. Би 17-н настай байсан гэсэн үг юм байна. Багш нар намайг тарган байна гээд элсэлтийн шалгалтанд унагаах гэж байсан ч МУГЖ Л.Чаминчулуун багш би турааж чадна гээд авч үлдсэн түүхтэй. Үнэхээр ч турааж чадсаныг нь та бүхэн мэдэж байгаа.

error: Content is protected !!