Охиныхоо ягаахан даашинзаар гангарсан МУГЖ Урнаа

Хувьсал продакшны захирал, МУГЖ Урнаа үеийнхээ бүсгүйчүүдэд дасгал хөдөлгөөнөөр хичээллэвэл эрүүл саруул байхаас гадна бие галбираа хэрхэн сайхнаар нь байлгах гээд олон зүйлийг үлгэрлэн харуулж яваа нэгэн. Түүнд охиных нь ягаан даашинз таардаг гэнэ шүү.

Хөл хорионы үеэр юу эсийг амжуулахав…Амралтын өдөр шкаф руугаа авиралт хийж Анука охиноороо зургаа даруулж, аальгүйтэж баахан хөгжилдлөө…Шкаф саваа цэгцлэхэд эргэн дурсахуй сэргэж, хувцас бүхэн түүхтэй дурсамжтай ажээ…Энэ ягаахан даашинзийг би охиныхоо 16 насны төрсөн өдрөөр авч өгч байж билээ…Харин Анукад таархаан болиод надад таарч байна…

Одоо охин маань 1.78 өндөртэй… би өмнөхөөсөө 2 см-ээр намхан болчихсон байна лээ…Уул нь 1.71 байсийм… Хүн хөгширхөөрөө жижгэрдэг гэсэн… үнэн бололтой…Тэх дээ л охин бид хоёрын хувцас гуталын размер, хэмжээ бараг л адилхан…Өглөө хэн түрүүлж боссон нь хамгийн ганган хувцаслана гэдэг шиг… Ээжийнх нь өмссөн хувцас охинд гоё санагдаж, заримдаа охины өмссөн хувцас надад гоё санагддаг шүү…Олуулаа өссөн миний хувьд хувцас булаах булаалгахад цочирдохоо болиод удаж байна даа…
Энэ бүхэн жаргалтай гэр бүлд байх л зүйл гэдэгтэй санал нийлж байгаа биз дээ…? Том болсон Охидтой ээжүүд сэтгэгдлээ үлдээгээрэй…Амралтын өдрөө ая тухтай өнгөрөөгөөрэй…

error: Content is protected !!