Үзэсгэлэнт Үүлэн үст хоёрдахь амьдралаа эхлүүлэх үү

Домогт Никитон хамтлагийн Үүлэн үст дууны клипэнт тоглож олны танил болсон жүжигчин Б.Мишээл өдгөө өөрийн студиээ байгуулж чөлөөт уран бүтээлчээр ажиллаж яваа. Зарим нь түүнийг Үүлэн үст гэхээр илүүтэй танина.

Цасан царайтай үзэсгэлэнт жүжигчин Б.Мишээл газрын теннисээр олон жил хичээллэсэн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн түүхтэй. Дэлхийд дурласан сар, Саарал хүн, Надаар тоглосон хайр, Boobies зэрэг цуврал болон бүрэн хэмжээний хэд хэдэн кинонд гол дүр бүтээсэн түүнийг салбарынхан нь чадварлаг жүжигчин гэж үнэлдэг.

Хөтлөгч Анхаатай хайрын романс үүсгэж явсан ч амьдралаа өөр залуутай эхлүүлж хуримаа хийсэн. Харин тэд хүүтэйгээ болоод удалгүй хоёр тийш болсон юм. Тэрбээр энэхүү салалтаа биенээ сайн таньж мэдээгүй байсан хэмээсэн удаатай.

Сүүлийн үед шар хэвлэлийн хуудаснаа түүнийг нэгэн намын нөлөө бүхий эрхэмтэй дотно харилцаатай болсон гэх шуугиан дэгдэв. Жүжигчин бүсгүй энэ тухайгаа ихэд нууцалж буй гэнэ. Хоёрдахь амьдралаа эхлүүлэх үү гэдэг асуулт удахгүй хариулттай болох биз.

error: Content is protected !!