Ч.Цэнгүүн нүүрээ будаж, С.Төгсийн ихэр болов

Загвар өмсөгч С.Төгс болон түүний найз залуу бүжигчин Ч.Цэнгүүн нарыг хоёр тийш болсон гэх мэдээлэл нэг хэсэг цацагдаж эхэлсэн. Хамгийн сайхан хосуудын тоонд зүй ёсоор багтдаг тэд энэхүү ярианд албан ёсоор цэг тавьж нэгэнтээ гал хал–уухан гэрэл зургаа олонд дэлгэсэн удаатай.

Тэгвэл хосууд хөл хорионы үед их л уйдаж суугаа бололтой. С.Төгс хайртынхаа нүүрийг будаж орхив. Тэр ч будгийн мэдлэгтэй нөхөр юм.

Хосууд хамтдаа зураг авалтад оролцдог. Тэр ч утгаараа бүжигчин залуу будгийн талаарх жирийн эрчүүдээс дээгүүр байх нь ойлгомжтой биз.

Тэрбээр загвар өмсөгч С.Төгсийн өрөөсөн ихэр үү гэлтэй. Тун чиг адилхан болчихлоо. Арга үгүй л дээ Ч.Цэнгүүн багаасаа циркийн урлагаар хичээллэсэн болохоор уран нялархай, эмэгтэйлэг дүр байгаа биз ээ.

error: Content is protected !!