Нохойнд чанаж болгосон яс хэзээ ч битгий өгч бай

Хэрвээ та нохой тэжээдэг бол эсвэл тэжээх гэж байгаа бол үүнийг уншаарай. Нохойнд чанаж болгосон яс хэзээ ч битгий өгч байгаарай. Та Яагаад? дээр үеээс л нохой яс л иддэг байсан биздээ? гэж бодож магадгүй гэтэл Чанасан ясанд кальци агуулагддаггүйгээс гадна нохой нь хоол хүнсээ хивж жижиглэж иддэг төрлийн амьтан биш юм бүхлээрээ байгаа зүйлийг буталсан болоод л залгиж орхидог улмаар их хэмжээний шил шиг хурц бутархай яснууд нохойны залгиур хоолойг урж гэмтээх ходоодонд шингэхгүй түгжрэл үүсдэг байна. Харин нохойнд зөвхөн том хэмжээтэй зузаан ясыг/булууны яс мэрж идэхээр/ түүхийгээр нь өгдөг ингэснээр таны хайртай амьтанд шаардагдах хэмжээний калцийг маш сайн өгдөг. Харин чанаж болгосон хавирга,дал, шаант чөмөгний жижиг нарийхан яснууд огт өгч болохгүй.За тахианы чанасан яс бол бүр болохгүй! Тахианы яс цуурахдаа хөндлөн биш босоо чиглэлд цуурдаг. Нохойны эмнэлэг дээр ихэнхидээ түгжирсэн хөлөөрөө болон сарвуугаараа хугарсан нохойнууд их ирдэг ихэнхидээ маш намхан зүйлээс үсэрсэн байдаг,харин эзэд нь ямар сонин юм бэ байнга л чанасан яс өгдөг шүү дээ гэж гайхдаг. Харин одоо та үүнийг уншиж байвал таны нохойны яс хэр бат бөх байгаа вэ?

Хэрвээ түүхий махны шимэгчээс эмээж байвал яс болон махаа буцалсан усанд 3-4 минут дүрээд өгч байгаарай.❗️За тэгээд Энэ азтай савар гэдэг групп бол бүх л амьд амьтан битгий зовоосой дандаа сайн эзэдтэй учирч аз жаргалтай хүний жинхэнэ анд нөхөр аз жаргал бэлэглэгч байгаасай гэж хүсдэг хүмүүсийн байдаг грүпп. Гэтэл зарим хүмүүс тэр дундаа эрэгтэй хүмүүс үгүйсгэж их орж ирж байна тэд нарын хувьд өгсөн юм гололгүй идэж тэрийгээ зовлонгүй шингээж хашаа хороо манах, зугааг нь гаргаж нэгнийхээ цус нөжийг урсгаж байх төдийхнөөр амьтанд ханддаг хүмүүс байх юм.Хэрэгтэй нэгэнд нь угаасаа хэрэгтэй нэг ч гэсэн амьтан битгий зовоосой гэж бичлээ.Монгол хүн корона тусдаггүй гэж ярьдаг хүмүүс монгол нохой яах ч үгүй гэж бичдэг хүмүүстэй агаар нэг санагдлаа. Хүлээж авч хайртай амьтнаа урьдчилан сэргийлэх, хэрэгжүүлэх нь та бүгдийн асуудал бизээ. Нохой тэжээх хүн, хүний хэрэгцээ өөр, өөр байдаг учир сайн нохойны тухай ойлголт өөрөө харьцангуй асуудал юм. Нийтлэлийг өөртөө тохиолдсон туршлагаар бичлээ.

Зурган дээрхи нохой нь Pitbull үүлдэрийн нохой болно. Зурагны эх сурвалж: https://www.capetownetc.com/…/why-you-should-never…/

error: Content is protected !!