Азтайзаяа буюу Ану-Үжин блог хөтөлдөг болжээ

Хамгийн хөөрхөн охин нэртэй найруулагч Т.Таванбаярын дэлгэцийн бүтээлд Б.Ану-Үжин тоглож байсан билээ. Тэрбээр МҮОНТВ-ийн Хамгийн азтай үе кинонд урилгаар тоглоод Азтайзаяа гэх охины дүрийг бүтээж олонд танигдсан юм.

Өдгөө Испани улсын Барселон хотын Театр урлагийн сургуульд жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн. Олон ангит кинондоо тоглох гээд сургуулиасаа чөлөө авч зураг авалтад орсон гэдэг. Харин сургуулиа орхихыг хүсэж байсан ч цаашдынхаа ирээдүйд санаа зовнин өөрийгөө ялан дийлж сургуулиа төгсжээ.

Удахгүй эх орондоо ирж мэргэжлээрээ ажиллах гэнэ. Үүнийг нь сонссон түүний фэнүүд тэсэн хүлээж суугаа аж. Сургуулиа төгсөж завтай болсон тул блог хөтлөх болжээ.

error: Content is protected !!