Фантастикийн залуус ZURA киноны орлого 1О 82О ООО төгрөгийг Лантуун дохио ТББ-д хандивлажээ

Фантастик продакшны хамт олон IPTV-н видео сангуудаар төлбөртэйгээр гаргах “Зура” киноны гурван өдрийн орлогоо хоол хүнсний тусламж нэн тэргүүнд хэрэгтэй хүмүүст хандивлах болсноо өнгөрсөн сард хөл хорио эхэлсний дараахан мэдэгдэж байсан билээ.

Фантастик продакшны найруулагч Б.Тамир: Хэцүү цаг үед яаралтай шийдвэр гаргасан хамтран ажилладаг Скайтел, Univision-ны компанийхандаа баярлалаа. Бидний энэ хийсэн зүйл 30 хувийн хүмүүсд хангалттай хүрнэ гэдэгт бид итгэлгүй байгаа учраас бидэнтэй адил уран бүтээлчид, кино урлаг, рок попын уран бүтээлчдээ Фантастик продакшны уран бүтээлчид түүчээлэн уриалж байна хэмээн мэдэгдэж байсан.

Тэд урлаг, соёлынхон, уран бүтээлчид болоод хүнс үйлдвэрлэгчдийг тусламж хэрэгтэй ард түмэнд тусламжийн гараа сунгахыг уриалж байсан. Тэгвэл тэд амлалтаа биелүүлэн Skymedia, Univision, Skygo, Looktv н видео сангуудаар гарсан өөрсдийн киноны орлого болох 10 820 000 төгрөг цуглуулан үүнийгээ Лантуун Дохио ТББ-д шилжүүлэн өгчээ.

Хөл хорионы үед тусламж хэрэгтэй айл өрхүүдэд хамгийн сайн хүрч, яг хэрэгтэй хүнд нь тусламж үзүүлж байгаа гэдгээр нь тус төрийн бус байгууллагыг сонгон Фантастикийн залуус өөрсдийн хандиваа өргөжээ.

Сонирхуулж хэлэхэд Лантуун Дохио ТББ нь фэйсбуук хуудсаараа дамжуулан тусламж үзүүлэх хүсэлтэй хүмүүсийн хандивыг хүлээн авч байгаа гэнэ шүү.

error: Content is protected !!