Уг индикатор нь аккумуляторын цэнэг болон шингэний төвшинг мэдээлдэг.
- Аккумулятор 75% хүртэл цэнэгтэй болох үед үрэл ховилоор дээш хөвснөөр индикаторын цонхоор ногоон өнгийн дугуй толбо харагддаг (баруун).
- Цэнэг хангалттай хэмжээнд хүрээгүй үед үрэл доошлон ногоон толбо харагдахаа больдог.
- Харин аккумуляторын шингэний төвшин хэвийн хэмжээтэй байгаа үед цонх бараан өнгөтэй болж харагддаг (дунд).
- Шингэний төвшин багассан тохиолдолд цонхоор ямар нэгэн өнгийн зүйл харагдахаа больж цагаан өнгөтэй болно (зүүн).
