Дoнaт хийx aмтaт жоp

Орц: 400гр шигшсэн гурил, 250мл сүү, 1/2 цайны халбага давс, 1 уут исгэгч, 1 өндөг,  50гр маргарин эсвэл масло, 1ш жүржийн хальс, ургамлын тос

Дээр нь түрхэж чимэглэхэд бэлдэх орц: 150гр сахарны пудр , 3-4 халбага сүү, 2 халбага ванилын хүчил

Хийх арга : Жүржийн хальсаа цагаан хэсгийг нь оруулалгүй арилгаад сүүндээ хийж халааж сүүгээ амт оруулаад дараа нь шүүж авна. Масло сүүндээ хийж хайлуулж болно. Сүүний температур их чухал исгэгчинд нөлөөлдөг учир халуун бүлээн байх хэрэгтэй. Бусад орцоо холиод гурилаа зууран хэсэг амраагаад ойролцоогоор 1см зузаантай элдээд дугуй зүсэгч эсвэл аяга,таглаа зэгийг ашиглан дундаа нүхтэй дугуй хэлбэртэйгээр зүсэж дахиж сайн хөөтөл нь байлгана. Хөөхгүй удах болон хүйтэн нөхцөлд байвал шарах шүүгээнд 50С градуст хэсэг байлгаж хөөлгөөд шарж эхэлнэ. Шаргалж болгож шараад тосыг нь шүүж хөргөөд дээгүүр нь сахарны пудр,сүү,ванилын хүчилээ хольж түрхээд хэсэг байлгаж хатаана.

1. Сүүндээ гурил, хөөлгөгч, сахар хийж, сайн холиод 20 минут байлгана. 2. Зуурмаг дээрээ давс, сахар, масло, өндөг, гурилаа нэмээд нухна.

3. Зуурсан гурилаа ургамлын тосоор тослоод дулаан газар цаг орчим байлгана. 4. Гурил бүрэн хөөсний дараа нухаж болохгүйг анхаараарай. Харин урт гонзгой хэлбэрт оруулан элдээд хүссэн хэмжээгээрээ хуваана. 5. Бөөрөнхий хэлбэртэй болгоод гялгар цаасаар бүтээж 15 минут амраана.

6. Бөмбөлгүүдийг нүхлээд цагираг хэлбэртэй болгоно.

7. Ургамлын тосоо тогоон дотор халаана. 8. Цагирган боовнуудыг эхлээд хоёр талыг нь тус бүр 1 минут, дараа нь дахиад 30 секунд хайрна. 

Та өөрийнхөө хүссэнээр , шокалад хайлуулан чимэглэлээ бэлдээрэй

error: Content is protected !!