Хөл хориог гурван хоногоор сунгах хувилбар яригдаж байна гэв

Сар гаруй хугацааны өмнөөс эхлэн коронавируст цар тахал дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан голомтлон тархаж буй газруудад хатуу хөл хориог хэсэгчлэн тогтоож, энэ сарын 11нд хугацаа нь дуусах билээ. Тодруулбал Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэвээр байгаа бол бусад аймагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа юм.

Тэгвэл Улаанбаатарт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дахин гурван хоног буюу 12 сарын 11-14 хүртэл, Харин Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дахин 14 хоног сунгах хувилбарууд яригдаж эхэлжээ. Өнөөдөр /2020.12.07/ Засгийн газарт Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог сунгах эсэх асуудалд санал оруулах юм байна.

error: Content is protected !!