Жүжигчин Эзэнмөнх 25 жилийн дараа

Энэ залууг үзэгчид сайн танина. Жүжиглэнэ чиг, дуулна чиг гэж авьяас нь ундарсан залуу. Басхүү хурим, найр шаггүй хөтөлчихдөг гэнэ лээ.

Тэрбээр уг нь Улаанбаатар хотод төрсөн хүүхэд аж. Харин хүүхэд нас нь Дорноговь аймгийн төв Сайншандын Дэнжид өнгөрчээ. Ингээд 9-10 ангиа Замын-Үүдэд төгссөн гэнэ. Г.Эзэнмөнх багаасаа урлагийн хүн болно гэж төвлөөгүй явжээ. Гэхдээ багаасаа ардын бүжиг, алилагч, дуулах гээд л бүхий л талаараа нийгмийн идэвхи зүтгэлтэй хүү байж. Жүжигчин болно гэж нэг их мөрөөдөж байгаагүй гэнэ. 25 жилийн өмнө ийм бондгор бор хүү өдгөө аавынхаа мөрөөдлийг биелүүлж мэргэжлийн жүжигчин болжээ.

error: Content is protected !!