Гэртээ жавхаа нэмэх өнгө өнгийн санаанууд

Амьдралынхаа ихэнхи цагийг өнгөрөөдөг чиний гэр өнгөлөг, тохилог байх тусмаа чиний урам зориг нэмэхийн хамт тухтай аз жаргалтай мэдрэмжүүдийг эндээс мэдэрсээр л байх болно. Гэртээ л баймаар санагдахад чинь туслах тохижилтын тухай бяцхан зөвлөгөөг хүргэж байна. Тод өнгөнүүдэд анхаарал хандуулцгаах уу?

Жижиг чимэглэлүүдийг анхааралдаа ав
Гэрийн тохижилтоо хамгийн энгийн зүйлсэс эхэлж шинэчилье. Тиймээс гэр дүүргэн оршдог жижиг хэрэглэлүүдэд анхаарал хандуулаарай. Гэр ахуйн дэлгүүр ороод шар, ягаан, улаан өнгөтэй хиймэл цэцэг, ваар, ширээний гэрэл худалдан ав. Мөн тод өнгөтэй лаа, хөөрхөн барималуудаар ч том өрөөний ширээ, номын тавиур, унтлагын өрөөний шүүгээгээ чимээрэй. Дээр нь нэмээд буйдангийн дэр, жижиг өрөөний цагийг ч тод өнгөөр өөрчилж болох юм байна лээ шүү.

Тод өнгийн жааз өлгө
Дурсамж дүүрэн гэр бүлийн зургаа, хайрттайгаа хамт даруулсан гэрэ зургуудаа энгийн дарууан жаазанд биш аль болох тод өнгийн жаазанд хийгээд ханандаа өлгөөрэй. Гэр чинь дүүрэн, цаанаасаа л жавхаалаг харагдана. Мөн хүүхдүүдийнхээ хийсэн бүтээлийг ч өнгөлөг жаазаар чимээд унтлагын өрөөндөө өлгөөрэй. Тэр тусмаа үнэ цэнтэй.

Өнгөлөг тавилгууд сонгоод үз
Гал тогооны том шүүгээ, хувцасны шкаб, хөргөгч, зурагтын тавиур гээд том том тавилгуудыг өөрчлөх тухай бодлоо түр азнья. Харин жижиг буйдан, кофений ширээ, шургуулга, номын жижиг тавиур зэрэг бага оврын тавилгуудаа тод өнгөөр солиод үзээрэй.

Энгийн зүйлсдээ ч жавхаалаг элемэнтүүдийг нэм
Цэцгэн хээтэй аяганы хослол, тод өнгөтэй ширээний бүтээлэг, стакан, лаа, цэцэгийн ваар гээд ойр ойрхон хэрэглэгддэг жижиг зүйлсүүдээ ч энэ өнгийн сонголтыг хийгээрэй. Гэр чинь дүүрэн, өнгөлөг харагдахад ийм жижиг зүйлс илүү тусаа үзүүлнэ.

error: Content is protected !!