Т.Мөнхсайхан: 11-нд хөл хориог цуцалбал ирэх оны 4-5 дугаар сард халдвар дээд цэгтээ хүрэх магадлалтай

Эрүүл мэндийн  САЙД Т.Мөнхсайхан : Улаанбаатар хотод энэ сарын 1-ний өдрөөс өвчлөл буурч байсан боловч 12 дугаар сарын 7-ны өдөр 32 тохиолдол бүртгэгдсэнээр эргээд халдварын тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Ковид-19-ийн тархалтын динамик зураглалаар энэ сарын 11-ний өдөр хөл хориог цуцалбал 2021 оны нэгдүгээр сард халдварын нууц үед байгаа хүний тоо өсөж халдварын нийт тохиолдлын тоо 4-5 дугаар сард хамгийн дээд цэгтээ хүрэх хандлага ажиглагдаж байна.

Харин Сэлэнгэ аймгийн тухайд гэвэл энэ сарын сүүлээр халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж, үүний улмаас 2021 оны хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо оргил үедээ хүрч болзошгүй дүр зураг харагдаж байна. Өөрөө хэлбэл халдварын хоёр дахь давлагаа эхлэх магадлал байна. Сэлэнгэ аймагт хөл хориог  12-р сарын 11-ний өдөр цуцалбал халдвар тараагчийн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо 12-р сарын 1-ний өдөртэй харьцуулахад хоёр дахин, хэрэв 18-нд цуцалбал халдвар тараагчийн тоо 8-10 дахин, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо 2 дахин буурах урьдчилан тооцоо гарсан гэж гэв

error: Content is protected !!