Д.Баттөмөр: Миний нүүрийг уншсан iPhone утас охидын минь нүүрийг уншаад онгойдог

Заяаны хосууд хоорондоо адилхан заяагддаг гэдэг дээ. Жүжигчин Д.Баттөмөр буюу олноо банш Батаа гэх нэрээрээ танигдсан. Түүнийг эхнэртэйгээ их адилхан хэмээдэг. Тэгвэл түүний охид нь аавтайгаа бүүр ч адилхан. Энэ талаар жүжигчин залуу нэгэн хэвлэлд ийн ярьжээ.

Манай эхнэр надтай адилхан биш ээ. Надаас хөөрхөн сайхан бүсгүй байдаг юм. Хүмүүс их адилхан гэдэг. Би хувьдаа үүнтэй санал нийлдэггүй. Харин охид аавыгаа яг дуурайж төрдөг юм билээ. Манай охид л гэхэд миний хамрынхаа үзүүрийг мааждагийг хүртэл дуурайж төрсөн байгаа юм. iPhone утасны нүүр таньж онгойлгож чадна гээд бод доо. Тийм болохоор Аpple компани арай л дутуу системтэй хийсэн гэж бодоод байгаа (инээв).

error: Content is protected !!