Хүнсгүй, хүйтэн гэрт хөнжлөө нөмрөөд хэвтэж байгаа хүүхдүүдийг ирээд харцгаа, дарга нар аа

Дарь-Эхийн оршин суугч Д: Манайх дөрвөн хүү нэг охинтой нийт 5 хүүхэдтэй ам бүл 7-уулаа өнөр гэр бүл гэж хэлж болно. Хоёр идэхгүй, хоосон хоночихгүй л өдөр хоногийг өнгөрөөж байна. Өдөр нь боорцог хайраад, олуулаа болохоор тэр дороо л дуусчихна. Мах дуусаад хоёр хонож байгаа. Уг нь орой ямар хоол хийх үү энэ тэр гээд гүйлддэг хүүхдүүд чинь одоо асуухаа ч больсон. Эцэг хүний хувьд ийм байдалтай байгаадаа өөртөө л гомдох юм. Хөл хориогүй сайхан байх үед Нарантуул зах дээр ачигч хийдэг. Ажил голдоггүй ээ. Хоол хүнснийхээ зүйлийг өдөр, өдөрт нь залгуулаад болоод байдаг байсан. Ажил төрөл хийх боломжгүй ийм үед л уг нь төр засаг нь харж үзэх хэрэгтэй байгаа юм. Ямар залхуураад ажил хийхгүй гэртээ сууж байгаа биш. Шаардлагатай бол тэр Нийслэлийн том дарга нартаа хүсэлт хүргүүлж халдвар хамгааллын хувцсаа өмсөөд захын гэр хорооллын айлуудаар явж үз. Хүнсгүй, хүйтэн гэрт хэзээ юм идэхээ мэдэхгүй хөнжлөө нөмрөөд хэвтэж байгаа хүүхдүүдийг очоод хар гэж дамжуулаад өгөөрэй.

Өдрийн сонины тодруулга булангаас

error: Content is protected !!