Бaac,шээc бол тийм ч мyyxaй зүйл биш

Амины орон сууцны хамгийн чухал хэсгийн нэг яалт ч үгүй 00 буюу ариун цэврийн өрөө бөгөөд өтгөн шингэнээ яах вэ? гэдэг асуудал юм. Одоогоор нэг тийм сайн чанартай, төгс шийдэл мөн манай улс орны хатуу ширүүн уур амьсгалд тохирсон, үүнийг давж гарах шийдэл одоогийн байдлаар бүрэн төгс шийдэгдэж чадаагүй байна. Соруулдаг шийдлээс цааш хэтрэхгүй байгаа нь харамсалтай. Боломжийн шийдлүүд нь өртөг зардал өндөр сул талтай мөн саарал усаа соруулна гээд л бас л үүнээс цааш явахгүй саарал ус ч гэж дээ яг үнэндээ бохир ус юм. Ихэнх шийдэл гурван дамжлагатай, халих зарчимтай тунгаах шийдэл байдаг бөгөөд ажилладаггүй шийдэл байдаг.

Тэгээд эцсийн үр дүн бохир усаа хөрсөнд шингээх юм уу соруулах шийдэл байдаг. Үнэр танар гарахаас эхлээд өвөл хөлдөнө гээд түмэн асуудалтайгаа бид байсаар л байна. Яг л ийм цөхөрсөн байдалтай бид эвлэрэхгүй олон жил тэмцэж эрдэмтэн доктор, инженерүүдтэйгээ хамтран ажиллаж нэг шийдэлд хүрсэн юм. Энэ бол Доктор-ЭКО өрхийн цэвэрлэх байгуулж юм. Ихэнх шийдэл гурван дамжлагатай, халих зарчимтай тунгаах шийдэл байдаг ч био шийдлийг шингээж хамтад нь шийдэж чадаагүй байдаг бол Доктор-ЭКО нэг айлын цэвэрлэх байгууламж нь био технологийн шийдлийг багтааж чадсанаараа үнэхээр зөв шийдэл болсон юм. Энэ шийдэл дээр нэмээд Доктор-ЭКО өрхийн цэвэрлэх байгууламж нь саарал усны технологийг нэгтгэсэн байна.

Саарал ус гэдэг нь 98% хүртэл цэвэрлэгдсэн усыг хэлэх бөгөөд ийм саарал усыг газрын хөрсөнд шингээх буюу барууны улс оронд нэг шүүлтүүр нэмж суурилуулаад ундандаа хэрэглэдэг байна. Манай улс оронд бол хэзээ ч ундандаа хэрэглэдэггүй. Нэг талдаа бол хийморьтой, азтай хүмүүс гэж ч хэлж болно. Доктор-ЭКО бол +Био технологи +Саарал усны технологийг нэгтгэсэн ажилладаг өрхийн цэвэрлэх байгууламж юм. Ингээд соруулах, хөлдөх, үнэр танар гээд бүх асуудлыг шийдэж чадсан бөгөөд одоогоор хамгийн сайн шийдэл болоод байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Өөрийн байшин фэйсбүүк хуудаснаас аваарай

error: Content is protected !!