Л.Гүндалай бэлдээд эхэлжээ

Энэ даваа гарагаас эхлэн хөл хорионы дэглэм суларч бага градустай дарс, пиво зэргийг мөн худалдаалж эхэлсэн билээ.

Хөл хорионы үеэр үе үехэн дарс шимэн бусдад тохируулж хэрэглэхийг уриалж байсан Л.Гүндалай ээлжит лайв бичлэгээ хийж, энэ удаад дэлгүүрийн лангуу дээрээс шууд дамжуулалтаа хийжээ. Тэрбээр энэ удаад нөөцөө бүрдүүлж яваагаа дуулгаснаас гадна өмнөхийн адилаар тохирууулж хэрэглээрэй гэх уриалга ярьж байв.

Өнгөрсөн жил Таиландад гацан тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирж, хөл хорион байхдаа УИХ-н сонгуульд хүртэл хүч үзээд авсан тэрбээр сүүлийн үед онлайн уултаараа багагүй их хүн татах болсон. Энэ удаад ч тэрбээр уух төрхөө багахан рекламдаад авав.

error: Content is protected !!