Ажилчдаа сая төгрөгөөр мялаасан мэдрэмжтэй захирал

Монгол орны чацарганы ургац хураалтын 80 гаруй хувийг төвлөрүүлж, арав гаруй жил зөвхөн чацарганаар дагнан эдийн засагт нөлөөлөх бизнес эрхэлж яваа Н.Сайнжаргал энэ оны хамгийн мэдрэмжтэй захирлаар тодров. Ажилчин бүртээ дугтуйнд боосон ил захидал, боодол сая төгрөг өгсөн нь сошиал орчинг бишгүй шуугиулаад амжсан. Үнэхээр хүнд хэцүү байгаа энэ үед ажил эрхлэлт зогсчихсон байхад компанийнхаа зүгээс мөнгө олгоно гэдэг юутай сайхан хэрэг билээ.

Шар доктор бол Япон, Тайвань, Герман зэрэг орнуудад экспортлогддог дотоодын хүнсний салбар дахь топ брэнд бүтээгдэхүүний нэг. Энэ л брэндийг байр сууриа олтол өргөжүүлж, гадны орнуудад ч нэрээ гаргах хүртэл хөгжүүлсэн Н.Сайнжаргал ХБНГУ-ын Берлиний технологийн их сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгсчээ. Ажлын байраа цомхотгох, цалингаа танах зэрэг асуудал ихэнх албан байгууллагуудад тулгарч буй. Гэвч аль цаг үед мэдрэмжтэй хандаж чаддаг ийм захирал хэр олон байгаа бол.  

error: Content is protected !!