Жүжигчин Б.Эрдэнэцэцэг: Нам бидний амьдралыг дээшлүүлэхгүй, муйхар үзэл бодлоо одоо боль өвчтэй шаарнууд вэ

Тайз, дэлгэцийн бүтээлийн сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Б.Эрдэнэцэцэг Улсын драмын эрдмийн театраар 20 жил овоглож явсан. Харин өдгөө СиТи их сургуульд багшилж буй. Сүүлийн үед сошиалд их идэвхтэй байх болсон тэрбээр өөрийн үзэл бодлоо ийн илэрхийллээ.

Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдэг шиг Тог ус дулааны мөнгө тэглээгүй байсан бол яах байсын төлөөл явна ш дээ ухамсартай бай л даа хүмүүсээ талцаад л хэрүүл хийцгээгээд байх юм яг яаалгах гээд байдаг хүмүүс юм бэ? Тийм ч юм ийм ч юм гээд төрөөс нэхцгээнэ тэгээд бодит дэмжлэг гээд асуудлыг нь засгийн газар шиидээд өгөхөөр ахиал гоншигноно бүүүр нэг тэжээвэр мал шиг л байх юм өөрсдөө ажилла! хөдөлмөрлө! Бүх юмыг бэлэнчилж ам руугаа хийлгээд сурчихсан залхуу арчаагүй сэтгэлгээнээсээ сал.

Хүнд хэцүү үед энэнээс өөрөөр яаж дэмжих билээ дээ Та Монгол хүн л юм бол олон юм ярилгүй тог усаа хэмнэнэ. Ингэж л бид бас улсдаа тус нэмэр болно ямар хачин хүмүүс вэ. Эдийн засаг хямарсан ажилгүй орлогогүй хэцүү үед наад нэг нам дагасан муйхар үзэл бодлоо одоо боль өвчтэй шаарнууд вэ юун нам юун улс төр юугаа ч мэдэхгүй байж юундаа улс төржинө вэ тэр Нам бидний амьдралыг дээшлүүлэхгүй шүү! Хүн бүрийн сэтгэл зүй цэвэршсэн цагт бидний амьдрал гоё болно Би бол аль ч намын дэмжигч биш Зөв гэсэн бүхнийг нүдээ аниад амаа хамхиад дэмждэг хүн Зөв хүн. Зөв үйлдэл .Зөв үзэл бодол .Зөв хандлага бол дэмжинэ буруу бүхнийг хатуу шүүмжилнэ Гүйцээ.

error: Content is protected !!