Үхрийн махан гуляш

Туршилтаар гуляш мах нь зөөлөн, гоё амттай болсон болохоор та бүхэнтэй хуваалцах гэж тэсэн ядан байлаа.  /4 хүний порц/

Орц үхрийн мах, 2 ш том сонгино, 2 х.х томатны паста,  600 мл ус , 1,50 х.х гурил, давс , перец, укроп,  яншуй 2 ш, лаврын навч

Үхрийн махаа том дөрвөлжин хэрчинэ. Сонгиноо жижиглэж хэрчинэ. Хайруулын тавгаа халааж ахиухан тос хийнэ.

Махаа хүчтэй галаар шарна. Махны шөлийг ширгэтэл хуурна. Хайрс тогтоод ирнэ.

Сонгиноо хийж шаргал болтол хуурна. Томатны паста хийж хуурна.

600мл бүлээн ус хийнэ. Давс, перец, укроп, яншуй, лаврын навч хийнэ. Махаа таглаад 40-50мин зөөлөн галаар чанана

Энэ хооронд махны соусанд хийх гурил бэлтгэнэ. Жижиг хайруулын таваг тосгүй халаана. Гурилаа хийж шаргал болтол хуурна. Түлэгдэхээс сэргийлж байнга хутгаарай. Шаргал өнгөтэй болохоор аяганд хийнэ.

Дээрээс нь бага зэргийн ус хийж бүхэлгүй болтол хутгана.

Мах бэлэн болсны дараа гурилтай усаа нэмж хийнэ. 10 мин буцалгаад бэлэн болно. Гурилаа ингэж хуурснаар гурилны цавуулаг нь арилж соус жонхуурч өтгөрөхгүй гоё болно.
За ингээд бэлэн будаа болон нухсан төмстэй хачирлаж иднэ.
Заавал хийж идээрэй. Амжилт 

Анхаарах зүйлс: Хэрэв махны шөл нь ширгээд багассан байвал бага зэрэг ус нэмж хийж болно.

error: Content is protected !!