Шинэ төрлийн KOВИД-н улмаас Лондон хотыг олноор орхин гарч байна

Kоронавирусний генетикийн шинэ төрөл илэрсний дараа хязгаарлалтуудыг чангатгасантай холбоотойгоор Лондоны оршин суугчид бямба гарaгийн орой хотоос олноороо гарчээ. 

Шинээр тогтоосон хязгаарлалтууд 12 дугаар сарын 20-ноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс өмнө оршин суугчид тийнхүү хотоос бөөнөөрөө гарчээ. Шинээр авч буй хязгаарлалтууд хотоос орох, гарах хөдөлгөөнийг хааж байгаа юм.

Бямба гарагт хотын Сент-Панкрас, Кингс-Кросс, Юстон, Паддингтон зэрэг галт тэрэгний томоохон буудлуудад бөөгнөрсөн хүмүүс үзэгдсэн бол Лондон хотын бусад хэсэгтэй холбогддог автомашины хурдны замуудад түгжрэл үүссэн байна.

Их Британийн улс төрч Найжел Фараж бямба гарагт ажиглагдсан дүр төрхийг Дэлхийн хоёрдугаар дайн эхлэх үе буюу Лондон хотын 80 гаруй жилийн өмнөх үетэй зүйрлэжээ.

Лондон, Английн зүүн өмнөд хэсэгт халдварт өвчний аюулын дөрөвдүгээр түвшнийг Борис Жонсон 12 дугаар сарын 19-нд зарласнаар үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн борлуулдаггүй дэлгүүрүүдийн үйл ажиллагаа, үсчин, спорт заалууд үйл ажиллагаагаа зогсоохоор болсон байна. 

error: Content is protected !!