Сахилгагүй Бооёо

Ард түмний дунд Бооёо нэрээрээ танигдсан жүжигчин Н.Ариунболд 90-ээд оноос хошин урлагийн салбарт хүч үзэж яваа. Шинэ үе продакшны захирал тэрбээр Амттай карантин реалити шоунд яруу найрагч Ц.Хулантай хамт өрсөлдөж байгаа юм.

Энэхүү хоёр эрхэм 14 хоногийн турш цаанаас ирсэн зааварчилгааны дагуу хоол хийх бөгөөд хэн багшийнхаа үгийг сайн дагасан нь тухайн дугаарынхаа ялагч болно. Хамгийн анхны дугаарын ялагчаар Бооёо болсон бөгөөд эхнэртээ карантинаас гараад бэлэгтэй очих нь ээ.

Хөгжилтэй үзэгчддээ инээд бэлэглэсэн амттай карантины эзэн маань нэлээд сахилгагүй юм аа. Солонгон ааштын зааврын дагуу хоолоо хийчихээд ялагч болсон гээд шагналаа авахдаа их л баярлаж байхдаа нөгөө хоолны шөлөндөө түлсэн хуруугаа умартаж орхижээ.

error: Content is protected !!