Дуучин Т.Дэлгэрмөрөн Сорголчин охиноо ил гаргав

Олноо Соёмбон толгойт гэдгээрээ илүүтэй танигдсан дуучин Т.Дэлгэрмөрөнгийн уран бүтээлийг найман настай балчираас наятай буурай хүртэл сонссон гэхэд хилсдэхгүй ээ. Тэрбээр өөрийн гурав дахь охин үрээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ.

Солонгон аашт нь хоолны мастер. Түүнийг нь боловсрол телевиз урьж Амттай карантин шоу хийж буйг уншигч та дуулаа биз. Дууч залуу гурав дахь охин үрдээ Сорголчин хэмээх содон нэрийг хайрласан.

Тэд ээжийгээ бараадаад нүхтэд амьдарч буй гэнэ. Цэвэр агаар хүүхдэд нэн сайн гэж эмч хүнээс эхлээд эмээ өвөө , ээж аав нар минь зөндөө хэлдэг.Гэхдээ үнэхээр сайн байдгийг нь өөрийн биеэр мэдэрч байж л ухаарах юм даа.Миний Бөбөөхэй шөнө орой унтахгүй их уйлдаг. Тэгээд аав нь хагас дутуу нойрмог түүнийхээ уйлах дууны чанга хоолойноос халширтал чих өвддөгсөн.

Харин агаарт гаргаад ирсэн чинь бид хоёр өдөр шөнө дамнаж унтдаг боллоо шүү.Агаар тийм их хэрэгтэй байжээ Нүхтийн амнаас Улаанбаатар хотоо тольдоход өөрийн эрхгүй тэр аймшигт утаа угаар дунд байгаа ирээдүй болсон нялх хүүхдүүд , элэг нэгтэй ах дүүсээ өмгөөлөн хайрлах хармын сэтгэл харуусан асгарах юм хэмээн Т.Дэлгэрмөрөн олонд хуваалцав.

error: Content is protected !!