Жүжигчин У.Уранчимэг, Цогоо нарын ганц гүнж

Ц.Анударь урлагийн гэр бүлээс гаралтай. Тэрбээр Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл болон Хувьсал продакшны захирал МУГЖ У.Уранчимэг нарын ганц охин нь. Хятадын топ таван сургуулийн гуравдугаарт бичигддэг, дэлхийн 100 топ сургуулийн жагсаалтад багтсан Хятадын Жэжиан их сургуульд Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр суралцаж буй.

Хөл хорио тогтоосонтой холбогдуулан тэрбээр эх орондоо ирсэн байгаа билээ. Багадаа кино найруулагч эсвэл жүжигчин болно гэж мөрөөддөг байсан гэнэ. Харин аавынхаа зөвлөснөөр ийн мэргэжлээ сонгосон аж.

Ээж нь түүнд хүн ямар ч тохиолдолд хүнээрээ байх ёстой гэж байнга захидаг байна. Ээжээсээ илүү их суралцдаг гэнэ шүү.

error: Content is protected !!