Би цөсгүй

Би цөсөө авхуулсан…, Би цөсгүй… гэж ярьцгаадаг. Үнэн хэрэгтээ цөс гэдэг шингэн нь элэгнээс ялгаарч өөх тосыг цийдмэгжүүлж хоол боловсруулалтанд оролцох үүрэгтэй биологийн шингэн юм.

Харин мэс хүргэсэн тухайд, цөсний хүүдийгээ мэс ажилбараар авхуулсан хэрэг. Элэгнээс ялгарсан цөсний илүүдэл нь цөсний хүүдийд хуримтлагдаж өөх тостой хоол идэх үед рефлексийн замаар гөлгөр булчин агшиж цөсний ерөнхий цоргоор нарийн гэдсэнд цөс ордог. Мэс ажилбарын хувьд хүүдийг нь аваад элэгнээс ялгарах сувгийг нарийн гэдсэнд шууд нээгдэхээр холбож өгдөг юм. Иймд хүн бүрийн элэгнээс цөс ялгарна.

Би цөсгүй… гэж битгий ярьцгааж байгаарай. Харин би цөсний хүүдийгээ авхуулсан гэж ярих нь зөв юм.

Хүндэтгэсэн, Цахим Эмч

error: Content is protected !!