Жүжигчин Пунтик гэртээ суудаг бүсгүйчүүдийг доромжлов уу

30days 30 ceкс кинонд тоглож өөрийгөө илүү үзэгчдэд таниулсан гэх магтаалыг сонсоод буй жүжигчин Пунтик буюу Пүрэвжаргал олон бүсгүйчүүдийн дургүйцлийг хүргэв. Учир нь өөрийн инстаграм хуудастаа дараахыг нийтэлжээ.

Энэ үнэхээр үнэн. Ямар ч нэр хүндгүй Үнэ цэнэгүй гэрийн эзэгтэй байснаас өөрийнхөө Хүсэл Зорилгын төлөө амьдрах хэрэгтэй. Эмэгтэй хүн гэр орноо цэвэр цэмцгэр байлгах гэж хичээлгүй л яахав, угаасаа гэрээ цэмбийлгэчихээд ганц аяга цай уугаад суухад хэчнээн сайхан байдаг билээ.

Гэхдээ хэдэн жилийн дараа хүмүүс чиний өдөржин зүлгэсэн шалыг биш, үрчийж хуурайшсан гарыг л харах болно. Өөрийгөө бүтээгээгүй өдөр бүртээ чи өөрийгөө алдсаар байх болно. Хэн ч биш болж үлдэхгүйн тулд өөртөө цаг гарга!!


Хамгийн сайн гэр цэвэрлэсэн Эмэгтэйд цол хэргэм шагнал гэж хэзээ ч байгаагүй, хэзээ ч байхгүй!!! Харин хүслээрээ Өөрийгөө бүтээсэн Чадварлаг хүчирхэг Манлайлагч, Санхүүгийн эрх чөлөөт Эмэгтэйд шагнал гэж бий. Тэр Амьдралын гол дүр өөрөө Шагнал юм. Эмэгтэй хүн хүчтэй байх хэрэгтэй. Энэ бол сонголт биш үүрэг, хариуцлага.
Энэ бол өөрийгөө удирдах ур чадвар юм шүү…

Түүний бичсэн эл зүйлийг уншсан олон бүсгүйчүүд үзэл бодлоо илэрхийлэв. Тухайлбал, зарим хэсэг нь түүнийг ном уншиж тархины хөрөнгө оруулалт хий гэв. Харин нөгөө хэсэг нь Empowered woman карьер хөөж эсхүл шал угаахдаа биш сэтгэхүйн хувьд амар тайван эрх чөлөөтэй эмэгтэйг хэлнэ хэмээн хариу барив.

error: Content is protected !!