Юм оёх авьяастай хүмүүсийг монголчууд уран гартай гэдэг. Тэгвэл биеийг бас урладаг хүн байна аа. Тэр хүн бол Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг.

Хэвлийгээрээ инээмсэглэж, өгзөг, хөлөөрөө гайхуулья хэмээн үргэлж л дасгал хөдөлгөөнийг урлаг болтол нь хөгжүүлэхийг уриалдаг тэрбээр өөрийнхөө биеийг тун чиг сайхан шаглажээ. Ийн амжилтад хүрэхийн тулд нөхрөөсөө анх хэдэнтээ гуйж байж тамирчин болсон гэдэг.

Амжилт хэзээ ч ганц хүнийх байдаггүй. Би зүгээр л ДОМОГ баймаар байна. Үүний тулд би шантрахгүй хичээх болно хэмээдэг түүнд олон шавь бий.

Тэрбээр анх клубээ нээхэд хүн ирэх болов уу гэсэн болгоомжлол байсан аж. Гэтэл төсөөлснөөс өөр, одоо ч манай бэлтгэлийн танхим дүүрэн хүнтэй түүнд шавь орж тэмцээний бэлтгэлээ базаах гэсэн залуусын цува тасардаггүй гэнэ шүү.
