Үзэсгэлэнт Цэдогийн амьдралын бэлэг

Цэдо гэж нэршсэн М.Цэрэндолгор Москва хотноо ОХУ-ын театр, урлагийн дээд сургуулийг театр, киноны жүжигчин мэргэжлээр төгсөөд эх орондоо ирээд гурван жил болж байна. Тэрбээр хөгжмийн зохиолч Л.Балхжавын бага хүү Билгүүнтэй ханилан суусан.

Үзэсгэлэнт Цэдо ээж болоод удалгүй ажилдаа шумбан орсон. Сайхан цаг ирэхээр олны хүртээл болох Хотулун гүнж түүхэн кинонд гол дүрийг бүтээсэн юм.

Жүжиглэхээс гадна тун чадварлаг модель. Нэлээд хэдэн брэндийн нүүр царайгаар ажиллаж яваа тэрбээр цаг үргэлж л хувьсан өөрчлөгдсөн дүр төрхийг олонд сонирхуулдаг.

Энэ удаад амьдралын бэлэг хэмээн охиныхоо зургийг олонд дэлгэв. Өхөөрдөм бяцхан охиных нь анхны шинэ жил тохиож байгаа бөгөөд бэлэг нь ёстой нэг булуулж байгаа ажээ.

error: Content is protected !!