2020 оны шилдэг дуугаар Бороо тодорчээ

Нэг хэсэг залуус фм-ийг ихээхэн сонсдог байсан. Харин өдгөө ч хандалт буураагүй байгаа ажээ. УБ радиогийн чарт нэвтрүүлгийн 2020 оны шилдэг дуугаар Реппер Гинжин, Mr.M нарын хамтран дуулсан Бороо дуу тодорч, тэргүүлжээ.

Тэдний хамтран дуулсан уг дуу нь зургадугаар сарын 1-нд Youtube сувгаараа цацагдсан бөгөөд 10 хоногийн дотор 1 сая үзэлттэй болж өнгөрсөн зуны хит дуугаар шалгарч байсан юм. Тэгвэл өдгөө 6 сая хүн үзэж 64 мянган хүнд таалагджээ.

Харин 3 мянга гаруй хүмүүст таалагдаагүй байна. Тэд өнөөдөр Бороо дууныхаа чартад тэргүүлсэн бэлгийг гардан авчээ.

error: Content is protected !!