ЭМЯ бол Хүчитшонхор зах биш гэв

Өчигдөрөөс эхлэн ЭМЯ албан хаагчид дундаа халгаа сэлгээ оруулан 20 хүн хуучин албанаасаа буугаад байгаа.

Цаг байдал хүндхэн байгаа энэ үед хамгийн гол салбар болоод ЭМЯ-ны халаа сэлгээ олон хүний анхаарал татаж байна. Харин ажлаасаа халагдсан хүмүүс эхнээсээ дуу хоолойгоо цахим орчинд бичих болжээ. Даргын дарамтад байснаа, тухайн байгууллагад хуулийн зөрчил хэрхэн явсныг нүдээрээ харсан, магадгүй оролцсон хүмүүс олон байна. Ажлаа өгсөн тул асуудлыг олон нийтэд ярих хүсэл ч өндөр байгаа бололтой. Гэхдээ, ажлаа өгснийхөө дараа биш, дотор нь байхдаа шүүмжилж, засвал илүү гоё.

Зарим нэг нь ийнхүү үзэл бодлоо одоогийн сайд Т.Мөнхсайханы аавынх нь эрхэлдэг Хүчит Шонхор захтай зүйрлэн ярих болжээ.

error: Content is protected !!