Д.Нямхүү дарга эpvvгийн xэpэгтнүүдээp ажилтнуудаа дapaмтлyyлдаг

Өнөөдрийн цахим орчны гол сэдэв ЭМЯ-ны халаа сэлгээний асуудал болж байна. Тэр дундаа ХӨСҮТ-ийн удирдлага, дарга Нямхүүгийн албан тушаалыг тойрсон маргаан юм. Нямхүү эмч өөрийн талаар байр сууриа хэд хэдэн сайтад илэрхийлсэн.

Тэгвэл түүний талаар ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр ярихдаа: Д.Нямхүү дарга эpvvгийн xэpэгтнүүдээp ажилтнуудаа дapaмтлyyлдаг учир ажилчид ажлаас халагдахаасаа илүү амьд үлдэхийн тулд, гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө бүгд дуугарахаас айдаг, чимээгүйхэн ажлаа хийгээд явахаа боддог.

ХӨСҮТ-ийн удирлагууд мөнгөний маш өндөр сонирхолтой. Жишээ нь, ХӨСҮТ-ийн Санхүүнийн албаныхан санхүүгийн тайлангаа дээд шатны байгууллагадаа гаргаж өгснийхөө төлөө өөрсдийгөө 3 сарын цалингаар шагнасан. Үүнийг нь дарга Д.Нямхүү нь баталж, гарын үсэг зурсан. Хамгийн хөгжилгүй, нурж унахаа шахсан эмнэлэг ХӨСҮТ болчихоод байна. ХӨСҮТ-ийн Цэвэрлэх байгууламж маш аюултай Бохироо бүрэн ариутгалгүйгээр Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг. Энэ бүхнийг ярьсны дараа над руу дарамт шахалт ирнэ. Үүнийг ярина гэдэг өөрөө том aйдac. Гэхдээ ХӨСҮТ-ийг шинэчлэгдээсэй, хөгжөөсэй гэсэндээ би ярьж байна. Намайг шалгах байх. Би бэлэн байна хэмээн ярив.

error: Content is protected !!