S4 хамтлаг хөгжимгүй That’s Christmas to Me дууг коверложээ

Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг S4 хамтлагийн залуус шинэ оны босгон дээр хөгжимгүйгээр коверлосон дуугаараа фэнүүддээ бэлэг барилаа. Тодруулбал, Pentatonix хамтлагийн That’s Christmas to Me дууг коверлон шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тус хамтлагийн залуус коронавирусийн халдварын улмаас хөл хорионд гэртээ байгаа залуустаа зориулж өөрсдийн уран бүтээлээ лайваар дуулж өгч дэм хайрласаар байгаа юм. Тухайлбал 20 нас, Монголжингоо зэрэг хит дуугаа лайваар дуулж олон мянган фэнүүдээ баярлуулжээ.

error: Content is protected !!